Thursday, December 3, 2009

Өнөө vед ...

дэлхийн зах зээлийг эзэгнэж байгаа улс орон өмнө нь тусламж хvлээн авагч байсан жишээ ч байна. Тухайлбал, Өмнөд Солонгос байна, эдийн засгийн хvчин чадлаар энэ орон дэлхийн топ аравт орж байхад тvvний нэг тал болох Хойд Солонгост ядуурал өлсгөлөн газар авсаар байна.

Яг vvний нэгэн адил зарим компани хvчээ авч дэлхийн олон оронд салбараа байгуулаад байхад зарим нэгэн алдартай байсан компани даяаршилд зохицож ажиллаж чадаагvйгээс хаалгаа барьж, хурдлан одох галт тэрэгнээс хожимдоод байгаа жишээ мундахгvй. Бид vvнээс сургамж авч, Монгол Улсаа энэхvv асар их өрсөлдөөний дунд хэрхэн авч гарах зөв зvйтэй арга замыг олж тогтоох ёстой.

Даяаршлын vрээр ....

хvн энэ дэлхийн хаана ч өөрийн толгой, авьяас чадварыг vнэлvvлэх боломж нээгдэв. Олон улсын зах зээлд хэрэгтэй хvн болохын тулд чанартай боловсролыг эрхэмлэх боллоо. Даяаршлыг баялгийг бvтээхээсээ илvv тvvнийг нураан сvйтгэсэн гэж vздэг хvмvvсийн хувьд энэхvv бодит байдлыг ухаарч ойлгон, тvvнд өөрийгөө болон vр хvvхдээ бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлогыг ...

дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулан боловсруулж, энэхvv ширvvн өрсөлдөөнд хэрхэн тэсч vлдэх хөгжлийн гарцыг олоход эрдэмтэн, судлаачдын хvчийг ашиглах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь бидний vйлдвэрлэсэн барааг худалдан авах зах зээл байгаа эсэх, экспортын өсөлт, импортын өсөлтийн харьцаа, цаашдын хандлага, экспортыг нэмэгдvvлэх арга зам, бvсчилсэн хөгжлийн загварыг хөрш орнууд болон дэлхий, бvс нутгийн эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялдуулах, ажиллах хvчнээс булчингийн чадлаас илvv тархины чадлыг илvvд vнэлэх болсон, эдийн засгийн өөрчлөлтvvд урьд өмнө байгаагvй олон ажлын төрлийг бий болгосон зэргийг тооцох нь чухал.

Даяаршлын vеийн Монголын хөгжлийн бодлого

Хөгжлийн шалгуур vзvvлэлт ч өөрчлөгдөж, хөгжлийг ойлгох хандлага, улс орнуудын аюулгvй байдал, оршин тогтнох чадварын асуудалд шинээр хандах хэрэгтэй болов. Хамгийн баян, хөгжилтэй орнуудын аюулгvй байдалд олон улсын терроризм заналхийлж, дэлхийн хэмжээний тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт хэдхэн тооны голлон тоглогч нар нөлөөлж болохуйц тийм орчин нөхцөлд бид амьдарч байна.

Даяаршлын vед ...

vндэсний эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал улс орон бvрийн шvдний өвчин болж хувираад байна. Улс төрчид энэ асуудлын хариуг эрэлхийлсээр байгаа боловч амжилт олсон нь тэр бvр харагдахгvй байсаар байна. Өмнө нь ашигтай ажиллаж байсан vйлдвэрvvд ашигтай байж чадахаа больж, хямд ажиллах хvчний хvчтэй урсгалд өртөх болсноор нэг цагт хөдөлмөрийн хөлсний ялгаа улс орон бvрт харилцан адилгvй байна. Германы юм уу, эсвэл Америкийн оёдолчин Румыний, эсвэл Филиппиний оёдолчинтой өрсөлдөж чадахаа больжээ.

Гуравдагч ертөнцийн орнуудад ...

хэрэгцээт хөрөнгө мөнгө дутагдаж байна гэж хэлж болохгvй. Харин орчин vеийн шаардлагад нийцсэн хууль тогтоомж, эрх зvйт төр л дутагдаж байна" гэж Перу улсын нэрт эдийн засагч Хернандо де Сото хэлсэн байдаг. Авлигад автах, албан тушаалаа урвуулан ашиглах, хvнд суртал эдгээр оронд хөрөнгө оруулахад саад учруулж байна. Дэлхийн Банкны судалгаагаар Австралид бизнес эхлэхэд ердөө хоёр өдөр шаардагддаг бол Гана улсад 382 өдөр зарцуулдаг гэнэ. Эндхийн зах зээл буруу хөгжсөнийх бус, энд төр нь бизнест тээг тавиад байгаа учраас тэнд юм хөгжихгvй, гаднаас хөрөнгө орох бололцоогvй ажээ.

Хөгжингvй орнууд ....

зах зээлийн талаар баримтлах бодлогоос болж Африк, Латин Америк, Азийн орнуудад 1990-ээд онуудад хямралыг улам хурцатгаж, 1997 оны валютын хямралд хvргэж, "бар" орнуудын ихэнх нь нэг л шөнийн дотор төлбөрийн чадваргvй болсон. Аж vйлдвэржсэн орнууд одоо vvнийгээ хvлээн зөвшөөрч, их наймын орнууд Африкийн нэн буурай хөгжилтэй орнуудын өрийг тэглэх шийдвэр гаргаад байна. Гэвч засаглалын системийг гацааж байгаа хvчийг арилгаж, хууль цаазат төрийг тогтоож, хувийн өмчийг хамгаалахгvйгээр тэнд нэг их өөрчлөлт гарна хэмээн найдахад хэцvv.