Thursday, December 3, 2009

Өнөө vед ...

дэлхийн зах зээлийг эзэгнэж байгаа улс орон өмнө нь тусламж хvлээн авагч байсан жишээ ч байна. Тухайлбал, Өмнөд Солонгос байна, эдийн засгийн хvчин чадлаар энэ орон дэлхийн топ аравт орж байхад тvvний нэг тал болох Хойд Солонгост ядуурал өлсгөлөн газар авсаар байна.

Яг vvний нэгэн адил зарим компани хvчээ авч дэлхийн олон оронд салбараа байгуулаад байхад зарим нэгэн алдартай байсан компани даяаршилд зохицож ажиллаж чадаагvйгээс хаалгаа барьж, хурдлан одох галт тэрэгнээс хожимдоод байгаа жишээ мундахгvй. Бид vvнээс сургамж авч, Монгол Улсаа энэхvv асар их өрсөлдөөний дунд хэрхэн авч гарах зөв зvйтэй арга замыг олж тогтоох ёстой.

Даяаршлын vрээр ....

хvн энэ дэлхийн хаана ч өөрийн толгой, авьяас чадварыг vнэлvvлэх боломж нээгдэв. Олон улсын зах зээлд хэрэгтэй хvн болохын тулд чанартай боловсролыг эрхэмлэх боллоо. Даяаршлыг баялгийг бvтээхээсээ илvv тvvнийг нураан сvйтгэсэн гэж vздэг хvмvvсийн хувьд энэхvv бодит байдлыг ухаарч ойлгон, тvvнд өөрийгөө болон vр хvvхдээ бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлогыг ...

дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулан боловсруулж, энэхvv ширvvн өрсөлдөөнд хэрхэн тэсч vлдэх хөгжлийн гарцыг олоход эрдэмтэн, судлаачдын хvчийг ашиглах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь бидний vйлдвэрлэсэн барааг худалдан авах зах зээл байгаа эсэх, экспортын өсөлт, импортын өсөлтийн харьцаа, цаашдын хандлага, экспортыг нэмэгдvvлэх арга зам, бvсчилсэн хөгжлийн загварыг хөрш орнууд болон дэлхий, бvс нутгийн эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялдуулах, ажиллах хvчнээс булчингийн чадлаас илvv тархины чадлыг илvvд vнэлэх болсон, эдийн засгийн өөрчлөлтvvд урьд өмнө байгаагvй олон ажлын төрлийг бий болгосон зэргийг тооцох нь чухал.

Даяаршлын vеийн Монголын хөгжлийн бодлого

Хөгжлийн шалгуур vзvvлэлт ч өөрчлөгдөж, хөгжлийг ойлгох хандлага, улс орнуудын аюулгvй байдал, оршин тогтнох чадварын асуудалд шинээр хандах хэрэгтэй болов. Хамгийн баян, хөгжилтэй орнуудын аюулгvй байдалд олон улсын терроризм заналхийлж, дэлхийн хэмжээний тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт хэдхэн тооны голлон тоглогч нар нөлөөлж болохуйц тийм орчин нөхцөлд бид амьдарч байна.

Даяаршлын vед ...

vндэсний эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал улс орон бvрийн шvдний өвчин болж хувираад байна. Улс төрчид энэ асуудлын хариуг эрэлхийлсээр байгаа боловч амжилт олсон нь тэр бvр харагдахгvй байсаар байна. Өмнө нь ашигтай ажиллаж байсан vйлдвэрvvд ашигтай байж чадахаа больж, хямд ажиллах хvчний хvчтэй урсгалд өртөх болсноор нэг цагт хөдөлмөрийн хөлсний ялгаа улс орон бvрт харилцан адилгvй байна. Германы юм уу, эсвэл Америкийн оёдолчин Румыний, эсвэл Филиппиний оёдолчинтой өрсөлдөж чадахаа больжээ.

Гуравдагч ертөнцийн орнуудад ...

хэрэгцээт хөрөнгө мөнгө дутагдаж байна гэж хэлж болохгvй. Харин орчин vеийн шаардлагад нийцсэн хууль тогтоомж, эрх зvйт төр л дутагдаж байна" гэж Перу улсын нэрт эдийн засагч Хернандо де Сото хэлсэн байдаг. Авлигад автах, албан тушаалаа урвуулан ашиглах, хvнд суртал эдгээр оронд хөрөнгө оруулахад саад учруулж байна. Дэлхийн Банкны судалгаагаар Австралид бизнес эхлэхэд ердөө хоёр өдөр шаардагддаг бол Гана улсад 382 өдөр зарцуулдаг гэнэ. Эндхийн зах зээл буруу хөгжсөнийх бус, энд төр нь бизнест тээг тавиад байгаа учраас тэнд юм хөгжихгvй, гаднаас хөрөнгө орох бололцоогvй ажээ.

Хөгжингvй орнууд ....

зах зээлийн талаар баримтлах бодлогоос болж Африк, Латин Америк, Азийн орнуудад 1990-ээд онуудад хямралыг улам хурцатгаж, 1997 оны валютын хямралд хvргэж, "бар" орнуудын ихэнх нь нэг л шөнийн дотор төлбөрийн чадваргvй болсон. Аж vйлдвэржсэн орнууд одоо vvнийгээ хvлээн зөвшөөрч, их наймын орнууд Африкийн нэн буурай хөгжилтэй орнуудын өрийг тэглэх шийдвэр гаргаад байна. Гэвч засаглалын системийг гацааж байгаа хvчийг арилгаж, хууль цаазат төрийг тогтоож, хувийн өмчийг хамгаалахгvйгээр тэнд нэг их өөрчлөлт гарна хэмээн найдахад хэцvv.

Германы ерөнхийлөгч ...

Хорст Кохлерийнхоор бол ухаалаг бодлого явуулах юм бол зах зээлийн ашиг тусыг хvн бvр хvртэх боломжтой. Тvvний vзэж байгаагаар бол даяаршил нь бодит байдал бөгөөд зарим нэг хvн тvvний хэлбэр дvрсийг өөрчилж, аймшигт мангасыг бvтээх гээд байдаг гэнэ. Ингэхийн оронд нарийн бодож төлөвлөгдсөн засаглалын дvрэм, журмын хvчээр номхруулж болох ажээ. Өөрөөр хэлбэл даяаршлын мөн чанарыг ойлгож, тvvнд зохицох ёстой.

Капитализмын...

хөгжлийг эхнээсээ дэмжигч нар, тvvнийг магтан дуулагч нар хvртэл эргэлзэх болжээ. Алдарт санхvvч Жорж Сорос зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж чадна гэсэн төөрөгдөлд дэлхий орсноос нvд нь сохорчээ гэж гомдоллосон байна. Дэлхийн Банкны топ эдийн засагч байсан, Нобелийн шагналт Жозеф Штиглиц хэлэхдээ "Тvvхэн дэх хамгийн шунахай арван жилийн төлөөсийг хvн бvр төлөх болно" гэжээ. Үнэхээр ийм юм бол хvмvvс даяаршилтай хэрхэн харьцах нь дээр вэ? Тvvнд нөлөөлөх боломж бий юv ? Хэдхэн хvн л ингэж болно гэдэгт итгэж байгаа юм байна.

Бостонд байгаа ....

том эмнэлгийн эмч нар Бангалорын эмч нар өвчтөний соронзон долгионы бичлэгийг уншиж чаддаг гэдэгт итгэхгvй байсан юм. Герман дахь IBM-ийн мэдээллийн экспертvvд өөрсдийнх нь сургасан Зvvн Европоос гаралтай мэргэжилтнvvд ажлыг нь булааж авна гэж зvvдлээ ч vгvй байжээ. Германы Хойд нутгийн фермерvvд Хятадын жимсчид Европын Холбооны зах зээлээс тэднийг шахан гаргах вий гэж айх болов.

Дэлхийн баялаг

өсөн нэмэгдсээр байгаагийн дээр дахин хуваарилалтад ороод байна. Өнөөдөр ядуу орнууд маргааш баян болох боломж байсаар байна. Мөн тvvнчлэн эсрэгээрээ буюу өнөөдрийн баян орнууд маргааш vгvйрэн хоосрох аюул ч бий. Хятад болон Энэтхэгийн vсрэнгvй хөгжил АНУ болон Европод нөлөөлнө. Дэлхийн бөмбөрцгийн хойд талд байдаг улс орнууд vvнийг эхлээд гайхан харж байснаа одоо хөшиж орхилоо.

1990-ээд оны vеэс ...

даяаршлын талаар ихэд ярьж тvvнийг магтан дуулах болсон. Нэг шөнийн дотор Орос, Балтийн тэнгисийн орнууд, Хятад, Энэтхэг гээд л дэлхийн нийт хvн амын гуравны нэгийг багтаасан улс орнууд зах зээлийн харилцаанд шилжин орсон юм. Үндсэндээ бол гурван тэрбум шинэ капиталистууд хаанаас ч юм гараад ирсэн гэсэн vг.

Энэхvv хөгжил цаашид мэдээллийн технологийн хувьсгалаар өргөжиж, Интернэт дэлхий дахинд тvгснээр дэлхийн аль ч өнцгөөс бусадтай хамтран ажиллах урьд өмнө байгаагvй боломж нээгдсэнийг Нью-Йорк Таймс сонины тоймч "дэлхий хавтгай болчихлоо" хэмээн оновчтой зvйрлэн хэлсэн байдаг.

Шударга ёс тогтоох тухай .....

ярихад хэцvv боллоо. Нийгмийн эрх тэгш бус байдал ардчилалд аюул учруулж байна. Саяхан явагдсан судалгаагаар бол судалгаанд оролцсон хvмvvсийн гуравны хоёр нь даяаршил улс орнуудад сөрөг нөлөө vзvvлж байна гэжээ. Чөлөөт худалдааны зарчмыг тойрсон хэл ам огт тасрахгvй байгаа бөгөөд ихэнх орнууд өөрсдийн дотоодын vйлдвэрлэлээ аврахын тулд гаалийн татварыг нэмэх, худалдааны квотыг сэргээхийг хvсч байна. Гэвч даяаршлын эрин vед хуучин vеийнх шиг худалдааны хамгаалалтын хэрэгсэл болох протекционист бодлогыг хэрэглэж эхэлбэл өөрийгөө бусад ертөнцөөс таслах аюултай.

Даяаршилд хэрхэн зохицож хөгжих вэ?

Ядуурлыг тvvх болгон хувиргахаар томоохон хэмжээний шоу зохиож, олны анхаарлыг татаж байсан боловч энэхvv мөрөөдөл нь зөвхөн мөнгөөр л хөдөлдөг капитализм хэмээх аварга амьтан дэлхийг залгих гэж санаархаж байгаагаас анхаарлыг тvр холдуулах төдий зvйл болжээ. Энэ арга хэмжээг зохиосон хvмvvс даяаршил нь хvмvvст бус зөвхөн компаниудад ашиг тусаа өгдөг гэсэн итгэл vнэмшилтэй хvмvvс бөгөөд даяаршил ажлын байрыг устгаж, байгаль орчныг хордуулж, соёлын олон хэлбэрт заналхийлж, гуравдагч ертөнцийг зарцалж, нийгэмд орших зааг ялгааг харанхуй ангал болгон хувиргаж байгаа ажээ.

Австралийн зохиолч ...

Макс Барригийн бичсэн ирээдvйн хэрэглэгчдийн амсах аймшгийн тухай бичсэн энэхvv ном олон хэл рvv орчуулагдаж даяаршлын vйл явц гvйцэтгэх засаглалынхан, улс төрчид, эдийн засагчдын хуйвалдааны vр дvнд хэрхэн дvр төрхөө алдаж болохыг харуулж чадсан юм. Эсэргvvцлийн хөдөлгөөн газар сайгvй өрнөж, хууртаж мэхлэгдсэн олон тvмэн дэлхийн хэмжээний зах зээлд ахиж итгэхээ больжээ.

Зах зээлийн хvчийг ....

улс орнууд сөрөн зогсож чадах уу, эсвэл дэлхийн эдийн засгийг шинэчлэх, засах хэрэгцээ гарах уу гэсэн асуулт хvн төрөлхтний өмнө гарч ирлээ. "Удахгvй, тун удахгvй дэлхийд хэдхэн корпораци ноёрхлоо тогтоох төлөвтэй байна. Засгийн газрууд хариуд нь юу ч хийж чадахгvй. Дэлхий тэр чигээрээ хувьчлагдана. Хохирогчид мөнгөө төлсөн тохиолдолд л цагдаагийнхан гэмт хэргийн араас хөөцөлдөж эхэлнэ. Компаниуд оршин тогтнож чадахаа больж, ёс суртахууны хувьд ч уналтад орно. Гэмт хэргийг зөвхөн зах зээлийн хуулиар л шийтгэх ёстой болно

АНУ бол ...

тvvхийн vvднээс авч vзэхэд өөдрөг vзэлтэй нийгэм бөгөөд аливаа өөрчлөлтөд дасахдаа амархан, уян хатан боловч тэдний даяаршилд хандах хандлага гайхалтай байгаа юм. Бодит цалин хөлс 1973 оныхтой харьцуулахад унасаар байгаа бөгөөд цагийн хөлс тэр vед 9 доллар байсан бол 1993 онд 7.5 доллар болж доошилжээ. Эрvvл мэндийн vйлчилгээний төлбөр нэмэгдсээр байгаа нь чөлөөт худалдаатай хамаагvй гэж жирийн америкчууд санаа зовж байна.

Даяаршил хөгжингvй орнуудад ч нөлөөлсөөр байна

Барууны эдийн засаг технологийн хэт хөгжил, терроризмын эсрэг дайнаас дөнгөж сэргэж байна. АНУ, Европын Холбоо, Японд ажилгvйдлийн тvвшин буурч байгаа боловч инфляци хэвээр байна. ДНБ-ний өсөлт, компанийн ашиг орлого, биржийн vнэ өссөөр байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын vеэр явуулсан саяхны судалгаанаас харахад дэлхийн хэмжээний интеграци, өсөлт, худалдааг зарим талаараа аюул занал учруулах боловч нийтэд нь авч vзвэл хvн бvхэнд тусалж байна хэмээн vзэж байна.

Даяаршлын нийгмийн ....

нөлөөлийн талаар судлах дэлхийн комиссын сvvлийн vеийн судалгаагаар хөгжиж байгаа орнуудад учирч байгаа гол бэрхшээл нь даяаршлаас бус, "засаглалын хомсдолоос" vvдэлтэй болохыг тогтоогоод байна. Байгууллагуудад ардчилал жинхэнэ утгаараа тогтоогvй, ил тод байдал, хариуцлага хvлээх чадвар сул байсаар байгаа юм. Гуравдагч ертөнцийн орнууд ДХБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан дээр очоод юу ч дуугарч чаддаггvй, тэд баян орнуудын vгийг дагахаас өөр замгvй гэж боддог.

Тэд...

олон улсын санхvvгийн байгууллага, бvс нутгийн худалдааны гэрээ, хэлэлцээрийг ашиглан ядуу буурай орнуудыг гаалийн тарифаа бууруулан, төрийн өмчийг хувьчлах, байгаль орчны болон хөдөлмөрийн стандартаа зөөлрvvлэхийг хvсч интеграцид орохыг уриалах болов. Улс орнууд даяаршлын энэ их нөлөөг хэрхэн даван туулж, тогтвортой хөгжлөө хадгалж vлдэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах боллоо.

Чөлөөт зах зээлийн ..

vзэл санаагаар жигvvрлэсэн тээвэр, холбооны технологид гарсан ололт амжилт бараа, vйлчилгээ, хөрөнгийн урсгалыг асар ихээр нэмэгдvvлэв. Хөгжингvй орнууд хөгжиж байгаа орнуудын хямд төсөр ажиллах хvчийг ашиглан бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэн зах зээлд нийлvvлэхийн төлөө өрсөлдөж эхэллээ.

Гэвч сая сая ...

хvний хувьд бизнест хөтлөгдсөн даяаршил амьдралын дассан сурсан хэв маягийг нь өөрчилж, vндэсний онцлог, соёлд нь заналхийлж байгаа мэт ойлгогдсоор байгаа юм. Дэлхийн хэмжээнд шударга ёсыг тогтоохын төлөө хөдөлгөөн өрнөж байгаа нь даяаршлын өөрийнх нь бvтээгдэхvvн бөгөөд ард иргэдийн хэрэгцээ, шаардлагыг шийдэх боломжит хувилбаруудыг гаргаж ирэхээр тэмцэж байна. Цаашид ч гэсэн даяаршил өргөжихийн хэрээр улс төрийн тэмцэл хурцадсаар байх нь тодорхой.

Даяаршил улс орнуудын хөгжилд нөлөөлөх болсон нь

Хvний нийгэм хоорондын харилцаа олон зуун жилийн туршид хөгжсөөр ирсэн боловч сvvлийн жилvvдэд тив хоорондын нислэг хийгч онгоц, хямд утсан харилцааны vйлчилгээ, электрон шуудан, компьютер, тэнгис далайгаар аялагч хөлөг онгоц, улс vндэстэн дамжсан хөрөнгийн урсгал зэргээс шалтгаалан энэ харилцаа улам бvр нягтрах болов. Үндэстэн дамнасан корпорациуд олон оронд өөрийн бvтээгдэхvvнээ vйлдвэрлэн дэлхий даяар сvлжээгээр дамжуулан худалдах болов. Мөнгө, технологи, тvvхий эд улсын хилээр дамжин орж ирэхэд ямар нэг саад тотгоргvй боллоо.

Тавин жилийн өмнө......

Африк тив хvнсээр өөрөө өөрийгөө хангах чадвартай байсан бол одоо зөвхөн хvнс импортлогч орон болон хувирчээ. 1966-1970 онуудад жилд 1.3 тонн хvнсний бvтээгдэхvvн экспортолж байв. 2006 онд барууны орнууд амласан хvнсний тусламжаа vзvvлэхгvй бол олон мянган хvн өлсгөлөнгөөр амь алдах аюул тулгараад байна. НҮБ-ын Мянганы төслийн захирал, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны тусгай зөвлөх Жеффри Сакс дэлхийн хамгийн баян орнууд Африкт vзvvлэх тусламжаа хоёр дахин нэмэгдvvлэх болсонд тун баяртай байна.

Гурав дахь хvчин зvйл нь .....

ДОХ-ын аюул олон хvнийг нэрмэснээр ажиллах хvчний хомсдолд оруулжээ. Африкийн өмнөд хэсгээр ажиллах хvчний 30 орчим хувь нь ДОХ-ын халдвар тээгч болжээ. Гэр бvлийн нэг хvн ДОХ-ын халдвар тээгч болсноор уг гэр бvлийн хvнсний бvтээгдэхvvний хангамж 60 хувиар доошилдог тооцоо байна. Тvvнчлэн хvн амын өсөлтийг хязгаарлахгvй байгаа нь ДОХ-оор өвчилж нас барж байгаа хvний тоо өссөөр байгаа ч гэсэн сvvлийн гучин жилийн дотор 335 саяас 751 сая хvртэл буюу хоёр дахин өсчээ.

Тvvнээс гадна ...

улс төрийн зөрчил тэмцэл дээд цэгтээ хvрч, тогтворгvй байдал vvсч, хvмvvс бөөнөөрөө дvрвэх болсон нь тодорхой нөлөөлж байна. 2004 онд Африкийн Холбооны Комиссын ерөнхийлөгч тус комиссын дээд хэмжээний чуулга уулзалт дээр хэлэхдээ тус тивд сvvлийн тавин жилд 186 удаа төрийн эргэлт гарч, 26 дайн болсон гэжээ. Үvнээс болж 16 сая хvн дvрвэсний дээр газар тариалан эрхлэгчдэд зайлшгvй хэрэгтэй тогтвортой байдал байхгvй болсноос ийнхvv өлсгөлөнгийн ирмэг дээр иржээ.

Африк тивийн ....

өлсгөлөн гуйланчлалд нөлөөлсөн хэд хэдэн хvчин зvйл байгаагийн дотор хөдөө орон нутагт удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийгдээгvй, хот суурин газруудад авлига, удирдлагын буруу арга барил ноёрхсон, төрийн албанд цус ойртолт давамгайлж, хамаатан садан, найз нөхдийн хvрээнд бvх асуудал шийдэгддэг болсон зэрэг нь улс орнуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ямар ч чадавхигvй болгосноос vvдэлтэй юм.

Яагаад хөгжих чадваргvй болдог вэ?

НҮБ-ын Хvнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаагаар Сахарын цөлийн ойролцоох 27 орон, тухайлбал Сомали, Малави, Нигер, Кени, Зимбабве зэрэг орнуудад ган гачиг удаа дараалан тохиолдож ургац алдсаны улмаас өлсгөлөн нvvрлээд байна. Энд 200 сая орчим хvн өлмөн зэлмэн амьдарч, турж vхэхийн даваан дээр ирж. Энэхvv 27 орны 15-д нь улс төрийн байдал тогтворгvйтэж, иргэний дайн болж, дvрвэгсдийн асуудал хурцадсаар байгаа юм.

Дэлхийн .......

хоёрдугаар дайны дараанаас хөгжлийн эдийн засаг эдийн засгийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжиж ирсэн бөгөөд урт хугацааны эдийн засгийн тогтвортой хөгжлийг макро эдийн засгийн хvрээнд хангах асуудлыг судалдаг. Энд мөн микро эдийн засгийн асуудал орох ба хөгжиж байгаа орнуудад хувийн өмч, пvvс компанийн өмчийг хөгжvvлэх дэмжлэг, хөшvvргийн асуудал зэрэг багтдаг.