Thursday, December 3, 2009
Зах зээлийн хvчийг ....
улс орнууд сөрөн зогсож чадах уу, эсвэл дэлхийн эдийн засгийг шинэчлэх, засах хэрэгцээ гарах уу гэсэн асуулт хvн төрөлхтний өмнө гарч ирлээ. "Удахгvй, тун удахгvй дэлхийд хэдхэн корпораци ноёрхлоо тогтоох төлөвтэй байна. Засгийн газрууд хариуд нь юу ч хийж чадахгvй. Дэлхий тэр чигээрээ хувьчлагдана. Хохирогчид мөнгөө төлсөн тохиолдолд л цагдаагийнхан гэмт хэргийн араас хөөцөлдөж эхэлнэ. Компаниуд оршин тогтнож чадахаа больж, ёс суртахууны хувьд ч уналтад орно. Гэмт хэргийг зөвхөн зах зээлийн хуулиар л шийтгэх ёстой болно
АНУ бол ...
тvvхийн vvднээс авч vзэхэд өөдрөг vзэлтэй нийгэм бөгөөд аливаа өөрчлөлтөд дасахдаа амархан, уян хатан боловч тэдний даяаршилд хандах хандлага гайхалтай байгаа юм. Бодит цалин хөлс 1973 оныхтой харьцуулахад унасаар байгаа бөгөөд цагийн хөлс тэр vед 9 доллар байсан бол 1993 онд 7.5 доллар болж доошилжээ. Эрvvл мэндийн vйлчилгээний төлбөр нэмэгдсээр байгаа нь чөлөөт худалдаатай хамаагvй гэж жирийн америкчууд санаа зовж байна.
Даяаршил хөгжингvй орнуудад ч нөлөөлсөөр байна
Барууны эдийн засаг технологийн хэт хөгжил, терроризмын эсрэг дайнаас дөнгөж сэргэж байна. АНУ, Европын Холбоо, Японд ажилгvйдлийн тvвшин буурч байгаа боловч инфляци хэвээр байна. ДНБ-ний өсөлт, компанийн ашиг орлого, биржийн vнэ өссөөр байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын vеэр явуулсан саяхны судалгаанаас харахад дэлхийн хэмжээний интеграци, өсөлт, худалдааг зарим талаараа аюул занал учруулах боловч нийтэд нь авч vзвэл хvн бvхэнд тусалж байна хэмээн vзэж байна.
Даяаршлын нийгмийн ....
нөлөөлийн талаар судлах дэлхийн комиссын сvvлийн vеийн судалгаагаар хөгжиж байгаа орнуудад учирч байгаа гол бэрхшээл нь даяаршлаас бус, "засаглалын хомсдолоос" vvдэлтэй болохыг тогтоогоод байна. Байгууллагуудад ардчилал жинхэнэ утгаараа тогтоогvй, ил тод байдал, хариуцлага хvлээх чадвар сул байсаар байгаа юм. Гуравдагч ертөнцийн орнууд ДХБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан дээр очоод юу ч дуугарч чаддаггvй, тэд баян орнуудын vгийг дагахаас өөр замгvй гэж боддог.
Тэд...
олон улсын санхvvгийн байгууллага, бvс нутгийн худалдааны гэрээ, хэлэлцээрийг ашиглан ядуу буурай орнуудыг гаалийн тарифаа бууруулан, төрийн өмчийг хувьчлах, байгаль орчны болон хөдөлмөрийн стандартаа зөөлрvvлэхийг хvсч интеграцид орохыг уриалах болов. Улс орнууд даяаршлын энэ их нөлөөг хэрхэн даван туулж, тогтвортой хөгжлөө хадгалж vлдэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах боллоо.
Чөлөөт зах зээлийн ..
vзэл санаагаар жигvvрлэсэн тээвэр, холбооны технологид гарсан ололт амжилт бараа, vйлчилгээ, хөрөнгийн урсгалыг асар ихээр нэмэгдvvлэв. Хөгжингvй орнууд хөгжиж байгаа орнуудын хямд төсөр ажиллах хvчийг ашиглан бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэн зах зээлд нийлvvлэхийн төлөө өрсөлдөж эхэллээ.
Гэвч сая сая ...
хvний хувьд бизнест хөтлөгдсөн даяаршил амьдралын дассан сурсан хэв маягийг нь өөрчилж, vндэсний онцлог, соёлд нь заналхийлж байгаа мэт ойлгогдсоор байгаа юм. Дэлхийн хэмжээнд шударга ёсыг тогтоохын төлөө хөдөлгөөн өрнөж байгаа нь даяаршлын өөрийнх нь бvтээгдэхvvн бөгөөд ард иргэдийн хэрэгцээ, шаардлагыг шийдэх боломжит хувилбаруудыг гаргаж ирэхээр тэмцэж байна. Цаашид ч гэсэн даяаршил өргөжихийн хэрээр улс төрийн тэмцэл хурцадсаар байх нь тодорхой.
Subscribe to:
Posts (Atom)