Thursday, December 3, 2009

Германы ерөнхийлөгч ...

Хорст Кохлерийнхоор бол ухаалаг бодлого явуулах юм бол зах зээлийн ашиг тусыг хvн бvр хvртэх боломжтой. Тvvний vзэж байгаагаар бол даяаршил нь бодит байдал бөгөөд зарим нэг хvн тvvний хэлбэр дvрсийг өөрчилж, аймшигт мангасыг бvтээх гээд байдаг гэнэ. Ингэхийн оронд нарийн бодож төлөвлөгдсөн засаглалын дvрэм, журмын хvчээр номхруулж болох ажээ. Өөрөөр хэлбэл даяаршлын мөн чанарыг ойлгож, тvvнд зохицох ёстой.

Капитализмын...

хөгжлийг эхнээсээ дэмжигч нар, тvvнийг магтан дуулагч нар хvртэл эргэлзэх болжээ. Алдарт санхvvч Жорж Сорос зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж чадна гэсэн төөрөгдөлд дэлхий орсноос нvд нь сохорчээ гэж гомдоллосон байна. Дэлхийн Банкны топ эдийн засагч байсан, Нобелийн шагналт Жозеф Штиглиц хэлэхдээ "Тvvхэн дэх хамгийн шунахай арван жилийн төлөөсийг хvн бvр төлөх болно" гэжээ. Үнэхээр ийм юм бол хvмvvс даяаршилтай хэрхэн харьцах нь дээр вэ? Тvvнд нөлөөлөх боломж бий юv ? Хэдхэн хvн л ингэж болно гэдэгт итгэж байгаа юм байна.

Бостонд байгаа ....

том эмнэлгийн эмч нар Бангалорын эмч нар өвчтөний соронзон долгионы бичлэгийг уншиж чаддаг гэдэгт итгэхгvй байсан юм. Герман дахь IBM-ийн мэдээллийн экспертvvд өөрсдийнх нь сургасан Зvvн Европоос гаралтай мэргэжилтнvvд ажлыг нь булааж авна гэж зvvдлээ ч vгvй байжээ. Германы Хойд нутгийн фермерvvд Хятадын жимсчид Европын Холбооны зах зээлээс тэднийг шахан гаргах вий гэж айх болов.

Дэлхийн баялаг

өсөн нэмэгдсээр байгаагийн дээр дахин хуваарилалтад ороод байна. Өнөөдөр ядуу орнууд маргааш баян болох боломж байсаар байна. Мөн тvvнчлэн эсрэгээрээ буюу өнөөдрийн баян орнууд маргааш vгvйрэн хоосрох аюул ч бий. Хятад болон Энэтхэгийн vсрэнгvй хөгжил АНУ болон Европод нөлөөлнө. Дэлхийн бөмбөрцгийн хойд талд байдаг улс орнууд vvнийг эхлээд гайхан харж байснаа одоо хөшиж орхилоо.

1990-ээд оны vеэс ...

даяаршлын талаар ихэд ярьж тvvнийг магтан дуулах болсон. Нэг шөнийн дотор Орос, Балтийн тэнгисийн орнууд, Хятад, Энэтхэг гээд л дэлхийн нийт хvн амын гуравны нэгийг багтаасан улс орнууд зах зээлийн харилцаанд шилжин орсон юм. Үндсэндээ бол гурван тэрбум шинэ капиталистууд хаанаас ч юм гараад ирсэн гэсэн vг.

Энэхvv хөгжил цаашид мэдээллийн технологийн хувьсгалаар өргөжиж, Интернэт дэлхий дахинд тvгснээр дэлхийн аль ч өнцгөөс бусадтай хамтран ажиллах урьд өмнө байгаагvй боломж нээгдсэнийг Нью-Йорк Таймс сонины тоймч "дэлхий хавтгай болчихлоо" хэмээн оновчтой зvйрлэн хэлсэн байдаг.

Шударга ёс тогтоох тухай .....

ярихад хэцvv боллоо. Нийгмийн эрх тэгш бус байдал ардчилалд аюул учруулж байна. Саяхан явагдсан судалгаагаар бол судалгаанд оролцсон хvмvvсийн гуравны хоёр нь даяаршил улс орнуудад сөрөг нөлөө vзvvлж байна гэжээ. Чөлөөт худалдааны зарчмыг тойрсон хэл ам огт тасрахгvй байгаа бөгөөд ихэнх орнууд өөрсдийн дотоодын vйлдвэрлэлээ аврахын тулд гаалийн татварыг нэмэх, худалдааны квотыг сэргээхийг хvсч байна. Гэвч даяаршлын эрин vед хуучин vеийнх шиг худалдааны хамгаалалтын хэрэгсэл болох протекционист бодлогыг хэрэглэж эхэлбэл өөрийгөө бусад ертөнцөөс таслах аюултай.

Даяаршилд хэрхэн зохицож хөгжих вэ?

Ядуурлыг тvvх болгон хувиргахаар томоохон хэмжээний шоу зохиож, олны анхаарлыг татаж байсан боловч энэхvv мөрөөдөл нь зөвхөн мөнгөөр л хөдөлдөг капитализм хэмээх аварга амьтан дэлхийг залгих гэж санаархаж байгаагаас анхаарлыг тvр холдуулах төдий зvйл болжээ. Энэ арга хэмжээг зохиосон хvмvvс даяаршил нь хvмvvст бус зөвхөн компаниудад ашиг тусаа өгдөг гэсэн итгэл vнэмшилтэй хvмvvс бөгөөд даяаршил ажлын байрыг устгаж, байгаль орчныг хордуулж, соёлын олон хэлбэрт заналхийлж, гуравдагч ертөнцийг зарцалж, нийгэмд орших зааг ялгааг харанхуй ангал болгон хувиргаж байгаа ажээ.